08:00-10:00 цагт
- Өглөөний уулзалт: "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн нөхцөл байдлын үнэлгээ" сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд уулзалт болно. Уулзалтын зочноор Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны тэргүүн Б.Чулуундолгор оролцож, мэдээлэл хийнэ. Утас: 313207(ННФ), 262752 (ХЭҮК)
09:00 цагт
- “ХӨДӨӨГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МХТ-ИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ” төслийн нээлтийн нээлтийн үйл БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд болно. Утас: 9915-9523, 99747044
- “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ. Утас: 99901621, 88041040, 99901532
- БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт
- Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот бага насны хүүхэд өөрөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 88029087
- “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ. Утас: 99901621, 88041040, 99901532
- Дэлхийн эмч нар цөмийн дайны эсрэг хөдөлгөөний Хойд Азийн бүсийн 10 дугаар бага хурал Хойд, Өмнөд Азийн 3 дугаар уулзалт нь 2018 оны 09 сарын 13-14 нд ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд зүүн хойд, баруун өмнөд Ази, Номхон далайн ба Европын улс орны 60-аад эрдэмтэн, судлаач, эмч нар /Үүнд Япон, Энэтхэг, БНАСАУ, Балба , Бангладеш, Авсрали, Нидерланд/ оролцох юм. Утас: 99084175
10:00-17:00 цагт
- ХААИС болон Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эх орны эрүүл хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 13,14-ний өдрүүдэд ХААИС-ийн төв байранд болно. Утас: 99287297
11:00 цагт
- Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- Улаанбаатар хотын нийтийн төв номын санд “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ болно. Энэхүү сургалтыг Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-аас гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ТЭЦ-3 дээр ажиллаж өвлийн бэлтгэл ажил болон өргөтгөлийн хөрөнгө оруулалтын явц байдалтай танилцана. Утас: 9912-7866
13:00 цагт
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Улс орон даяар багш нар ажил хаяж хүрээгээ улам тэлсээр байхад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажил хаялтад анхаарлаа хандуулахгүй үл тоож гадаадад зугаалж яваа талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
15:00 цагт
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээгдсэн “Гэрээ (үлгэрчилсэн загвар)”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч (Эрх зүйн баримт бичиг) гарын авлага”, “Хөрөг найруулал /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийн танилцуулга болно. Утас: 91119838
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, СХД-ийн Газрын албатай хамтран СХД-ийн 19,21 дүгээр хорооны гурван байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. Утас: 89864002, 90094774
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )