Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2018 оны 09 сарын 13

Намрын дунд Цагаагчин тахиа сар Хоёр хар мэнгэтэй Шар бич өдөр

  • Аргын тооллын: 2018.9.13, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 06.27-19.07
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top