Зуслан чиглэлийн зарим автобусыг зогсоохоор боллоо

2018 оны 09 сарын 12

Зуны улирал дуусчзуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Тухайлбал:

1.  ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

2.  ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”

3.  ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

Харин хотын хойд чиглэл буюуХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top