Тарианы болц, хүн хүч, техник хангамж, цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахыг зөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүллээ. Газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад тариаланчдад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж байна. Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч, тариалалт эрс нэмэгдлээ.
Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га талбайд тариалалт хийж, 2018 оны ургацын урьдчилсан балансаар өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац авах төлөвтэй байна. Төлөвлөсөн хэмжээнд буюу 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийг амжилттай хураан авахын тулд салбар яам, холбогдох байгууллагууд, газар тариалан эрхлэгчид эрчимтэй ажиллаж, бэлтгэл ажлаа базааж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллана.
Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Тарианы болц гүйцэд
Ургац арвин байх болтугай
Эх сурвалж: ХХААХҮЯам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )