Намрын дунд Цагаагчин тахиа сар Таван шар мэнгэтэй Хөхөгчин могой өдөр
- Аргын тооллын: 2018.9.10, Даваа гараг
- Билгийн тооллын: 1
- Наран ургах шингэх: 06.23-19.13
- Үс засуулбал: Нас ахар болно
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )