Үс засуулбал эрлэг лугаа учирна

2018 оны 09 сарын 09

Намрын тэргүүн цагаан бичин сар Зургаан цагаан мэнгэтэй Хөх луу өдөр

  • Аргын тооллын: 2018.9.9, Ням гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 06.21-19.25
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худалч(202.179.26.228) 2025 оны 03 сарын 13

Энэ мунхруулгуудаа одоо боливол яасан юм? Хэн хэзээ юу гээд яаж баталж нотлоод номносон нь бүү мэд.Тэгж ярилцдаг,ингэж сургадаг,тэгсэн гэдэг,ингэсэн түүхтэй.Бүгд эзэнгүй хоосон лам нарын өөрдийнхөө нэр хүндийг өсгөдөг цуурхал дам яриа.Одоо 21 -р зуун.

1  |  0
Top