ӨНӨӨДӨР: Академич Ц.Дамдинсүрэнгийн ойд зориулсан ОУЭШБХ болно

2018 оны 09 сарын 07

 

08:30 цагт

  • Төрийн ордны Их танхимд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" хэлэлцүүлэг болох тул ирж мэдээлэл дамжуулахыг урьж байна. Утас: 99019995, 99296364

09:00 цагт  

  • “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-гаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд эхэлнэ. Хагас өдөр үргэлжлэх уг чуулган "Аялал жуулчлал", "Бүс нутгийн эдийн засгийн боломж" сэдвийн хүрээнд болох бөгөөд төр засгийн байгууллагуудаас гадна CACCI-гийн Ерөнхийлөгч Жемал Инайшвили, Торгоны замын ОУХТ, Олон улсын санхүүгийн корпораци, МҮХАҮТ-ын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Утас: 99090339
  • Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Их эрдэмтний ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ. Утас: 98119897
  • МУИС-ийн Номын сангийн 5 давхарт Тогтвортой Хөгжлийн Форум эхэлнэ. Энэ удаагийн форумын үндсэн зорилго нь Зүүн хойд азийн бүсэд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар болон судлаачдын тэргүүлэх зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлох юм. Утас: 99002019

09:00-13:00 цагт

  • "АНЗААРАГДДАГГҮЙ ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮЕИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт LUX CENTER /103-ын ар талд/-т болно. Утас: 88008516

10:00 цагт

  • Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, Барилгачдын өдөр 2018 өдөрлөг Барилгачдын талбайд болно. Энэ жилийн хувьд барилгын салбарын үе үеийн сайд дарга нараас эхлээд өнөө цагийн барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцсэн бахдам үйлсийн эзэд болох нийт барилгачид, барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль коллежууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан томоохон үйл ажиллагаа болох ажээ.
  • БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид тангараг өргөх арга хэмжээ болно. Утас: 99107011‬

10:00-11:30 цагт 

  • Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтаж хэлмэгдэгсэд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ. Тус дүүрэгт 2018 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нар нийт 226 иргэн бүртгэлтэй байна. Эдгээрээс өөрөө хэлмэгдсэн 3 иргэн, хэлмэгдэгсдийн эхнэр болох 5 иргэн энх тунх ажиллаж, амьдарч байна. Утас: 99286606

11:00 цагт

  • Монгол Улсын хүүхэлдэйн театрын “Инээмсэглэл дүүрэн-70 жил” ойн арга хэмжээ болон намар цагийн үзвэрийн нээлт есдүгээр сарын 8-ны бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  • АТГ-ын гадна АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг тус сургуулийн захирал Ж.Цолмон, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор шалгуулах хүсэлтээ өгч, мэдээлэл хийнэ. Утас: 99191593

12:00 цагт

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "А" танхимд болох Монголын Эмэгтэй Скаутын Холбоо (МЭСХ) ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ. Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл 107 хүн Монголд хүрэлцэн ирж Монголын охид, залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө хөдөлгөөнийг удирдах бидний санал санаачилгыг хөхиүлэн дэмжих хандивын ёслолын үйл ажиллагааг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна.

13:30 цагт

  • Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дугаар ээлжийн нээлтийн ажиллагаа ГХЯ-ны “Их номин” танхимд болно. Энэхүү аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдэж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нар оролцож, АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгнө.

 

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top