АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ

2018 оны 09 сарын 07

АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо өнөөдөр /2018.09.06/ мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь АШУҮИС-ийн Захиргаанаас албан ёсоор өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулна уу гэсэн хүсэлтийн дагуу  үйл ажиллагааг танилцуулж байгаагаа хэллээ. Учир нь АШУҮИС-д хоёр үйлдвэрчний байгууллага ажиллаж байнаа аж.

АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо нь анх 1994 онд Анагаахын их сургуулийн үйлдвэрчний хороо гэдэг нэртэйгээр байгуулагдаж, хувийн байгууллагын этгээдээр бүртгэгдэж байсан. Сүүлд 2017 оны тавдугаар сард АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо гэдэг хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг авч, албан ёсны хууль эрхзүйн үндэслэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо нь Монголын Боловсрол Соёл шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны албан ёсны гишүүн.

АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо 2015 онд бүх багш, ажилчдын хурлыг хийж, АШУҮИС-ийн Физиологийн тэнхмийн Баасанжаргал хороон даргаар сонгогдсон. Мөн тэргүүлэгч, бүлгийн дарга нараа сонгож, 2015 оноос хойш АШУҮИС-ийн Захиргаатай хамтын гэрээг байгуулан ажиллаж байна. 2017 онд гэрээний биелэлтээ дүгнэн, 2018 онд дахин хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Манай хороо бол АШУҮИС-ийн Захиргаа, Монголын Боловсрол Соёл шинжлэх ухааны хороонд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд, багш ажилчдынхаа эрх ашигийг хамгаалдаг хууль ёсны байгууллага гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо нь дотроо АШУҮИС-ийн Үйлдвэрчний бүлэг, Био анагаахын сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Эмзүйн сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Захиргаа аж ахуй хангамж үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний бүлэг, Сувилахуйн сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний бүлэг гэсэн салбар бүлгүүдтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт АШУҮИС-ийн багш ажилчдын 70 гаруй хувь нь манай хороонд элссэн. Тиймээс бид багш ажилчдынхаа мөн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хамтын гэрээ байгуулан ажилладаг” гэв.

Мөн өнөөдрийн байдлаар манай сургууль дээр ажлаасаа халагдсан гэсэн өргөдөл гомдол нэг ч ирээгүй байгаа гэдгийг хэллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.25) 2025 оны 03 сарын 13

цолмонгийн долдойнууд байна

1  |  0
Top