Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэв

2018 оны 09 сарын 06

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.  

Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ. Мөн МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа.

Эх сурвалж: Засгийн газар

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.38.120) 2025 оны 03 сарын 13

kkk.mungugui ued temtseed yah ve 60 terbumiinhan.Ofshorchidtoi l temtsej baij ur dund hurne

1  |  0
zochin(202.9.43.241) 2025 оны 03 сарын 13

ӨРГӨС ШИГ ХАР АВГАЙГ ЗАЙЛУУЛААЧ ЗАНДАА

1  |  0
багш(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

багш нар бид тоглоом юум уу Занданшатараа гордь

1  |  0
Top