Гавьяат нисгэгч Ц.Дугарын 100 жилийн ойг тэмдэглэнэ

2018 оны 09 сарын 06

Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэрэндоржийн Дугарын 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо.

Ц.Дугар нь 1935 оноос эхлэн улсад тасралтгүй 52 жил ажилласан байна. Тэрээр Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэрт мөрдөгдөх олон арван дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлсэн байна.

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top