Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна.
08:30 БЗД-ийн 3 хороо "Эмнэхүй" ӨЭМТ
09:00 БЗД-ийн 13 хороо Амгалан амаржих газар
09:45 БЗД-ийн 22 хороо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
10:30 СБД 5 хороо "Төвшин хүч" ӨЭМТ
11:00 ХУД 6 хороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори Утас: 88080750, 91113191
09:00
- Нээлттэй Нийгэм Форум ын хурлын танхимд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Арга хэмжээ 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 11-313207
- Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно. Хуралдаанаар эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн санхүүгийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих шинэлэг арга зам, туршлагыг хэлэлцэх юм. Арга хэмжээнд Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны төлөөлөгчид оролцож илтгэл тавина. Мөн Азийн орнуудаас төлөөлөгчид оролцоно. Утас: 99090339
09:30 цагт
- "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" 09.06, 07-ний өдрүүдэд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно. Утас: 91918297
- Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт БСШУСЯ-нд болж, үргэлжлээд 11:00 цагаас ШУА-ийн байрны 303 тоотод үндсэн илтгэлүүд явагдана. Утас: 98119897
10:00 цагт
- ХААИС-ийн “Хатантуул” театрт “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 99287297
11:00 цагт
- Монгол ньюс мэдээллийн төвд Татвараас зайлсхийх явдлын эсрэг олон улсын татварын чуулга уулзалтын талаарх мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (АОТСА)-ны Олон улсын татварын чуулган “АОТСА 2018” энэ жил “Татварын глобалчлал Монголд” уриан дор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Чуулган энэ сарын 12-14-нд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болно.
14:00 цагт
- Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудал яригдана. Хаяг: ХХМТГ-ын 201 тоот-д Утас: 89114787
14:30 цагт
- “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт Мишээл экспо төвд болно. 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийг НЗДТГ, МҮХАҮТ хамтран энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулахаас гадна банк санхүү, бизнесийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх юм.
16:30 цагт
- "Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль" арга хэмжээнд хүрэлцэн ирж өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлтой танилцахыг урьж байна. Арга хэмжээ “Новотел” зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд болно. Утас: 70148687, 88564227
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )