Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих ажлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ.
Дээрх замыг ирэх оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож барихаар болсон байна. Энэ ажлыг богино хугацаанд барьж гүйцэтгэх тогтоолын дагуу таван гүйцэтгэгч компаниар ажлыг хуваан хийлгэхээр болов.
Уг зам нь эвдрэл ихтэй, нарийн учраас аваар осол их гардаг гэх асуудлыг байнга дагуулсаар байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар өнгөрсөн долдугаар сард санхүүжилт шийдэгдэж эхэлсэн.
20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж долоон удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж гацаахгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэрээр барихаар тогтлоо. Оргил үедээ 12300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавихаар Засгийн газар ажилласаар байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )
Ярих нь сайхан байна Хэзээ эхлэж хэзээ дуусгах юм . Нөгөө идэж уудаг зангаараа цавчаа хийгээд байвал хэдэн жилийн нүүр үзэх бол доо 2 .3 н засгийн нүүр үздэг ажлуудын нэг нь битгий болчихоосой билээ.
Mongolchuud oorsdoo tavibal mongo ursen ajil bolno ... zovxon yoponchuud l zam tavij chadna .. taviuldguimaa gexed xynaltiig ted naraar xiilgex xeregtei... ashgaa bodood oorsdiin xumuusdee ogno doo .
WoW! Mundag daa manai Hurelsuh said ajliig hiih shig l bolj bn! Odoo erunhiilugch jaahan idevhtei bmaar bhiim daa!~! Uul ni 2 garaa urguud sanalaa ugsiim doo!