09:00 цагт
- Төрийн ордны "Их жанжин Д.Сүхбаатар" танхимд "Азийн улс орнуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь" олон улсын чуулган эхэлнэ.
- Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын хоккейн холбооны урилгаар Монголд ирж буй ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч, ДУМ-ын гишүүн Владислав Третьяк Туушин зочид буудлын Сүлд танхимд хоккей сонирхогчидтой уулзалт хийнэ. Утас: 91915960, 80003580
9:40-10:10 цагт
- "Мандал даатгал" ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно. Утас: 95953141 утсаар авна уу.
10:00 цагт
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 140 хүнийг Сингапур улсад сургасан. Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас: 99179899, 86885060
10:00-16:00 цагт
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэг давхрын хурлын танхимд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” арга хэмжээ зохион байгуулагдана. Утас: 86885060
11:00 цагт
- Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д байранд Хууль хүчнийхэн болон алтны компаниуд Заамар сумын удирдлага болоод ард иргэдийг удаа дараалан дарамтлах болсон талаар мэдээлэл хийнэ. Мөн АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчлэн БОАЖЯ-аас гаргасан саналыг үл хэрэгсэж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 91911692, 99817128
- MN-Мэдээллийн төвд ажил эрхлэхгүй байгаа багш нар ажил хаяж буй багш нарын эсрэг “Хүүхэд, эцэг эх хохирох ёсгүй бид ажлыг нь хийе” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт
- Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хуралтай. Монголын соёлын ажилтны хөгжлийн эрин холбооноос энэ сарын 8,9 нд соёлын төвийн ажилтануудын их хурлыг зохион байгуулж байна. 330 сумын соёлын төвийн 600 гаруй төлөөлөгчид оролцсон хурал болох талаар мэдээлнэ.
11:40 цагт
- Монголын урчуудын эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон Улсын Дүрслэх урлагийн наадмын нээлтийн арга хэмжээ Яармаг нисэхийн зам дагуу Морин тойруулгын талбайд болно. Наадам 09 сарын 05-наас 12-ны хооронд үргэлжилнэ. Энэ хүрээнд болох дараах үзэсгэлэнгүүдэд та бүхнийг урьж байна.
"Өв" арт галерейд "Realist уран бүтээлчдийн үзэсгэлэн. Утас: 99993312
"Q" арт галерейд зураач Ж.Гэрэлийн бие даасан үзэсгэлэн. Утас: 77111313
"Norphei" арт галерейд "No Reality" үзэсгэлэн. Утас: 99103067, 95903067
"MN17" арт галерейд Хамтарсан үзэсгэлэн. Утас: 99050167, 93309009
"Best" арт галерейд "Булгаа арт" үзэсгэлэн. Утас: 99729958
"UB арт" галерейд “Усан будгийн нийгэмлэгийн" үзэсгэлэн. Утас: 91009191
"Хаан" арт галерейд “Улирах ца”г үзэсгэлэн. Утас: 99079026
"Edelweiss" арт галерейд “Агаарлаг” үзэсгэлэн. Утас: 99094674
- Өмнөд судан явах. цэргийн багийнханд туг гардуулж өгч ар гэрийнхэн нь үднэ. Зэвсэгт хүчний жанжин штабын талбайд хүндэтгэлийн арга хэмжээтэй. Нийт 850 цэргийн албан хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор явах гэж байна. Утас: 88111619
12:00 цагт
- MN-Мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн цагдаа нар хууль бус үйл ажиллагаа явуулж ард иргэдийг хохироож байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.
14:00 цагт
- “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл - motion illustration төрлөөр кино бүтээжээ. Нээлт Тэнгис кино театрт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно. Бүтээлийг нээлтийн өдөрлөгийн хүрээнд 9-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:20, 11:30, 12:40 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
- Баянзүрх- Сүхбаатар –Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат болон сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болно. Шүүх хурлыг хаалттай явуулах шүүгчийн шийдвэр гарсан байгаа. Утас: 88045557
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )