УУХҮЯ-ны удирдлагуудыг Үндсэн хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ

2018 оны 09 сарын 03

08.00 цагт

  • УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно.


08.00-10.00 цагт

  • ХНХ-ын сайд С.Чинзориг ХНХЯ-ны харъяа  МСҮТ, Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно. Утас:91915340, 88844482


08.00-12.00 цагт

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ХСИС, Удирдлагын академи болон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно.


09.00 цагт

  • МУИС-ийн I байрны гадна талбайд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болно.


09.30 цагт

  • МҮЭХ-ны ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд нийслэлийн сургууль цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудад ажиллана. Утас: 88007709 99027019


10.00 цагт

  • СЗСҮТ-д тус төвийн харьяа Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. Утас: 96676095, 91010905.


10.30 цагт

  • УИХ-ын дарга М.Энхболд ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно.


11.00 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д УУХҮЯ-ны удирдлагууд Үндсэн хууль зөрчиж байгаа талаар иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Үндсэн хууль зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ

12.00 цагт

  • Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Нарантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12.30 цагт

  • УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315

13.00

  • MN мэдээллийн төвд их дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд тэд найман шаардлага бүхий албан тоотыг их дээд сургуулиудын удирдлага болон БСШУСЯ-нд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ


14.00 цагт

  • УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top