Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэж байна

2018 оны 09 сарын 01

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох, тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018.09.01-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө  сэрүүсч 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, бусад хэсгээр 23-28 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

  2-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун,төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны эцсээр газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top