Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав.



Сэтгэгдэл ( 0 )