Байлдааны хуягт техникийн олон улсын уралдаанд монголчууд оролцоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар "Байлдааны хуягт техникийн пластик загварын уралдаан" зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 орчим бүтээл ирүүлснээс  Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн П. Эрхэмбаярын бүтээл нэгдүгээр байр эзэлжээ. Улмаар ирэх 9-р сарын 8-9-ны өдрүүдэд БНТУ-д зохион байгуулагдах "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд оролцох эрх болон Туркэд зорчих тийзээр шагнуулсан байна. Мөн Элчин сайд М. Ахмет Язал тэмцээний 2,3,4 дүгээр байрыг эзэлсэн Ш. Баттөр, Б. Энхбаяр, К. Билгүүн нарт гарын бэлэг гардуулжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арай дэндүү(103.229.120.196) 2018 оны 08 сарын 31

Ажилаа хийгээчээ. Бүтээн байгхуулалт.. Үйлдвэрлэл. Энд тэнд очоод л хэрэгтэй хэрэггзй тэмцээн уралдаанаа боль. Наадам найраа боль турж үхэх гэж байж муусайн үхэрүзүдээ

0  |  0
Top