ӨНӨӨДӨР: Багш нар ажил хаяхад юу анхаарах талаар сургалт хийнэ

2018 оны 08 сарын 31

 

09:00 цагт

  • Багш нар 9 дүгээр сарын 3-наас ажил хаяхаар болжээ. Ажил хаяхад анхаарах асуудал, эрсдэл, бусад асуудлаар зөвлөгөө өгөх сургалт МҮЭ-ийн холбооны байранд болно. Утас: 99027019, 88007709

 09:20 цагт

  • МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхрын 202 тоотод ОУ-ын 11 дэх удаагийн "Хиагт ба Хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт симпозиум болно. Симпозиумд гадаад, дотоодын эрдэмтэд оролцож байгаа бөгөөд Япон Ацуми ОУ-ын тэтгэлгийн сангийн Сэкигүчи Олон нийтийн судалгааны нийгэмлэг, МУИС-Ази судлалын салбар Шоова эмэгтэйчүүдийн их сургуулийн ОУ-ын соёлын судлалын хүрээлэн хамтран  зохион байгуулж байна.

11:00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд ээжүүд нэгдэн "ЭЭЖҮҮДИЙН БОСЛОГО-ОЮУНЫ ХУВЬСГАЛ"-ыг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Тэд талцал үзэн ядалт, өс хонзонгоор дүүрсэн энэ нийгмийг ээжүүд зогсоож чадна хэмээн, сенергетикийн шинжлэх ухаанд тулгуурлан оюун ухааны хувьсгал хийх ёстой гэж үзжээ. Утас: 89982498

12:00 цагт

  • НӨАГ /хуучнаар 1-р төрөх/ болно. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар GO HELP ОУ-ын Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглогдсон Түрэгний авто машин гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн биеэр ирж хүлээлгэн өгнө. Утас: 99096685
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дунд хэсэгт тохижилтын ажил хийгдэж өвчтөн эмчлүүлэгчид болон эмч ажилчдын амрах боломжтой эко талбайн нээлт болно. Утас: 88331414, 91060300

14:00 цагт

  • Нийслэлийн Засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно. Хурлаар өмнөх хуралдааны үүрэг даалгавар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой бэлтгэл хэрхэн хангагдсан, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын чиглэлийн хүрээнд цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Хуралд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийнэ. Утас: 99736124

15:00 цагт

  • Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг /хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа/ эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацуурт дахь Мал хамгаалах сангийн байранд болно. 13:30 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гаднаас унаа хөдөлнө.  Утас: 8001-9000


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.212.245) 2025 оны 03 сарын 13

Ene bagsh nar barilga deer 1sar ajillaad uz ymar hohtsold heden togrognay tsalin avah nuu

1  |  0
Top