Намрын тэргүүн цагаан бичин сар Зургаан цагаан мэнгэтэй Хөхөгчин хонь өдөр
- Аргын тооллын: 2018.8.31, Баасан гараг
- Билгийн тооллын: 24
- Наран ургах шингэх: 06.09-19.33
- Үс засуулбал: Өлсөж ундаасна
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )