Кран нурж хүний амь нас эрсэджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 13:00 цагийн орчимд кран унаж, хүний амь нас эрсэджээ.

Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Буянт-Ухаа 2 хорооллын ойролцоо, контейнерт хураалттай байсан кран нурж, бэхэлгээ хийж явсан 29 настай иргэн дарагдаж нас барсан байна. Хэргийн газарт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top