Оюутны байранд амиа хорлож нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах оюутны дотуур байранд нэг иргэн амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах оюутны байранд энэ сарын 26-ны өдөр, хөдөө орон нутгаас суралцахаар ирсэн оюутан тус байрны .... тоот өрөөнөөс амиа егүүтгэж нас барсан байдалтай олджээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нь Увс аймгийн харъяат 19 настай эрэгтэй байсан бөгөөд найз охинтойгоо маргалдсан гэх шалтгаанаар амиа хорлосон ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 1(103.87.255.42) 2018 оны 08 сарын 31

УВС ХҮН ИЙМ ҮЛБЭГЭР ӨСӨЖ, ТӨЛӨВШИХ ЁСГҮЙ

0  |  0
Зочин (103.26.195.12) 2018 оны 08 сарын 31

Ум ма ни бад мэ хум. Яасан юм бол доо зайлуул.

0  |  0
Top