ӨНӨӨДӨР: Долоон хүний амийг хохироосон хэргийн хохирогчдын ар гэр мэдээлэл хийнэ

2018 оны 08 сарын 29

 

09:00 цагт

  • Эх хэлний өдөр 9-р сарын 1-нийг угтан монгол хэл судлаач эрдэмтэд лекц уншина. Хаяг: ХААИС-ийн Төв байрны урд талд, 2 давхар ногоон цагаан өнгөтэй байр. Утас: 11-341938, 261727, 91919031

09:30 цагт

  • "Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийн нээлт Монгол Японы Соёлын Төв дээр болно. Утас: 88919395. 

10:00 цагт

  • УДЭТ-ын 17 номерийн өрөөнд Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн нэрэмжит танхимын нээлт болно. Утас: 99199794
  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар “НИТХ-ын 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компаниудын Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88058053

11:00 цагт

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд нэг гэр бүлийн долоон хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон хэмээн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, амь үрэгдэгсдийн ар гэр мэдээлэл хийнэ. Ослын үед приус 20 маркийн авто машинд 4 том хүн, 3 сартайгаас 4 насны гурван хүүхэд байсан. Утас: 99832724

 12:00 цагт

  • Монголбанк сар бүрийн хэвлэлийн бага хурлаа хийнэ.

13:30 цагт

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан БСШУСЯ дээр БЗД-ийн сургууль, цэцэрлэгүүдийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын сайдтай уулзалт хийнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top