Намрын тэргүүн Цагаан бичин сар Найман цагаан мэнгэтэй Харагчин могой өдөр
- Аргын тооллын: 2018.8.29, Лхагва гараг
- Билгийн тооллын: 1
- Наран ургах шингэх: 06.06-19.39
- Үс засуулбал: Нас ахар болно
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )