Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ХУРАЛ болно. Хурал 8 дугаар сарын 28-30-ны өдөр үргэлжилнэ.
09:00 цагт
- Континентал зочид буудалд Суудлын бүс-Хамгаалалтын малгайг хэвшүүлэх аяны хүрээнд Германы мэргэжилтэн Замын цагдаагийн алба хаагч нартай уулзалт зохион байгуулна. Утас: 91113191
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Залуучуудын Эвсэл хамтран дөрөв дэх жилдээ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН KNOW-HOW” чуулганыг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна. 9.00-17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 88209963
10:00 цагт
- НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-0098,88105008
- МУИС-ийн шинэ номын санд “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал 2018 оны 8 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Утас: 99002019.
11:00 цагт
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран мэдээлэл хийнэ. Утас: 325044, 91113191, 88080750
- Казахстан Улсын Элчин Сайдын Яамнаас өөрийн байранд Цөмийн зэвсгийн эсрэг өдөр болон БНКУ-ын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11 345408, 11 341707, 9042-0194
- “Зайсан Хилл”цогцолборын 7 давхар, Тэгри ресторанд "GLOBAL WOMEN”S TRADE SUMMIT 2018" чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 80804909, 88838527
- Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, Онцгой байдлын ерөнхий газар, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгууллаа. ОХУ-ын уулын холбооны сургагч багш нар урилгаар ирж сургалт хийсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийнэ.
- “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан "Глоб Интернэшнл" төв Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх гэж буй талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99009910, 99170361
11:30 цагт
- MN-Мэдээллийн төвд “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Areana” сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт
- “Ачлалт хүүхдүүд” асрамжийн тѳвийн нээлттэй өдөрлөг болно. Хаяг: Баянхошууны Хѳтѳлийн автобусны буудлын хажууд 3 давхар шар байшин.
- MN-Мэдээллийн төвд худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.
12:30 цагт
- Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот өрөөнд цагдаагийн байгууллагаас сүлжээний залилантай холбоотой болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88767828
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )