Намрын тэргүүн Цагаан бичин сар Есөн улаан мэнгэтэй Хар луу өдөр
- Аргын тооллын: 2018.8.28, Мягмар гараг
- Билгийн тооллын: 17
- Наран ургах шингэх: 06.05-19.41
- Үс засуулбал: Өнгө зүс доройтно
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, амраг лугаа золгох, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )