2018.8.25, Бямба гараг / Билгийн тооллын: 14
Намрын тэргүүн Цагаан бичин сар
Гурван хөх мэнгэтэй Шарагчин үхэр өдөр
- Аргын тооллын: 2018.8.25, Бямба гараг
- Наран ургах шингэх: 06.01-19.48
- Үс засуулбал: Эд мал арвидна
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бие угаахад сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )