Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраажээ.
Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил нь шатаж байсныг унтраасан байна. Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн гал түймэр гарах үед 37 настай эрэгтэй гуравдугаар давхраас үсэрч, хөлийн шагайгаа бэртээсэн гэв.
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
монголд байсан юм уу
Монголоороо нэрлэж болоогүй юм байхдаа.Хаа холын орны нэгэн хотын нэрээр нэрлэдэг нь ч юу билээ.Солиорсон баячуудаа гэж...