Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 22

09:00 цагт  “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхарын Улаанбаатар хурлын танхимд болно. Арга хэмжээг Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулж байгаа бөгөөд бүсийн зөвлөгөөнөөр 20 гаруй орны малын эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын эмч нар нэг дор цуглаж тулгамдсан асуудал, гарц гаргалгаагаа ярилцах юм.    
Холбоо барих утас: 9306-9999

09:00 цагт “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар ШУА-ийн 303 тоотод болно.

Холбоо барих утас: 98119897

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Холбоо барих: 325044, 327968, 96334405

10.20 цагт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдад хийгдэж байгаа албан шалгалт, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний талаар Засгийн газрын хуралдааны танхимд мэдээлэл хийнэ.

15.00 цагт “БНСУ руу 2018 оны 06 дугаар сарын 05-нд явах гурван сарын групп аялалдаа бүртгэж байна " гэсэн зараар Солонгос улсыг зорих гэсэн 50 хүн нийт 150,000,000 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.

Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ. Заамар сумын нутагт, Туул голын эрэг дээр Эко алтан Заамар компани одоог хүртэл хууль бусаар ажиллаж байгааг тэд эсэргүүцэж байна. Мөн Алт 2 хөтөлбөрийн хүрээнд тус сумын эвдэгдээгүй үлдсэн ганц газарт нь 3900 га талбайд алтны олборлолт хийх эрх олгожээ.

Холбоо барих утас: 99817128

Эх сурвалж: www.ZINDAA.mn

 

  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top