“Жаст”-ын Ш.Батхүүд хохирол барагдуулах хөрөнгө бий юу

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан дуулиан намжаагүй л байна. Тус асуудал нь эцэстээ Арбитрын шүүхээр орж өнгөрөгч долдугаар сард “Стандарт” банкинд төлөх ёстой 100 орчим сая ам.долларыг Ш.Батхүү бус “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр шийдвэр гарсан билээ.

Ингэхдээ давж заалдах эрхгүйгээр шийдвэр гарсан учраас “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Стандарт” банктай юуны өмнө хэлэлцээрийн ширээний ард суухыг чухалчилж байгааг дуулгажээ. Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр төлөх шийдвэр гарсан учраас тус үйлдвэр нь “Стандарт” банкинд төлөх ёстой өрөө төлчихөөд Ш.Батхүүгээс уг мөнгийг гаргуулж авна гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Хамгийн гол нь 100 орчим сая ам.доллар гэдэг их мөнгө, монгол мөнгөнд шилжүүлвэл 240 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 200 орчим сургууль цэцэрлэг барихад хүрэлцэнэ хэмээн тайлбарлаж буй. Тэгэхээр ийм их хэмжээний хөрөнгө мөнгө Ш.Батхүүд байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Ш.Батхүү хэлэхдээ “Жаст” группээ зарсан хэмээсэн билээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.23) 2025 оны 03 сарын 13

HAADIIN SUNS BATHUUG AVARNA BATHUU GEMGUI

1  |  0
Зочин(202.9.40.255) 2025 оны 03 сарын 13

зарсан биш зувшуулж нуусан байна

1  |  0
иргэн(122.201.25.130) 2025 оны 03 сарын 13

тэр хамаг хөрөнгөө Магнай трейд зэрэгт хэний зөвшөөрлөөр шилжүүлсэн бэ гэдэг сонин ш дээ. Бас яг шилжүүлсэн үү, үгүй юу гэдэг ч бас л сонин.

1  |  0
Зочин(103.212.119.181) 2025 оны 03 сарын 13

ooroor ni toluuleh heregtei. buh omch horongo, companiig ni huraaj avch toluuleh heregtei. ooroo l hiisen uil yum chn ooroor ni , ger buleer ni toluul. ger bul ni ch gsen adilhan idej uusan yum chn .

1  |  0
зочин (202.9.42.14) 2025 оны 03 сарын 13

энэ нөхрийн бүх эрхтнүүдийг нь зараад өрийг нь төлүүл !!!

1  |  0
Top