Галт тэрэгний ослоор 88 зорчигч бэртэж гэмтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 13

Хүчтэй аадар борооны уршгаар Дорноговь аймгийн Айраг өртөөний 300 метр орчим газар үерт автаж, төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас  328 зорчигч бүхий суудлын галт тэрэг өчигдөр өглөө үүрийн  04:50 цаг орчимд замаас гарч осолдсон юм.


Галт тэрэгний  зүтгүүр унаж, тээшний хоёр, зорчигчийн гурван вагон замаас гарчээ.


Тус галт тэргээр зорчиж явсан 88 зорчигчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор хоёр иргэний биеийн байдал хүнд байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.  Төмөр замын эвдэрсэн хэсгийг сэргээн засварлахад туслахаар ОХУ-аас техникийн тусламж ирж байгаа аж.


Биеийн байдал хүнд байгаа хоёр иргэний нэг болох 48 настай эмэгтэйн хавиргууд хугарсан, элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан байх магадлалтай хэмээн оношлогдсон учраас  Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэс заслын баг ослын газар руу очсон байна.

Галт тэрэгний ослоос хүн аврах ажиллагаанд оролцсон Ч.Энхбаатар, О.Баасанжав, Б.Нямбаяр, вагоны 2 цагдаа, Зам ангийн 2 ажилтан гэх мэт үнэхээр мундаг ажилласан залууст талархлаа илэрхийлэх нь зүйтэй юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.227.77.27) 2025 оны 03 сарын 13

Zam teevriin yamnii arhichin aluurchdiig barag tolgoi daraalan turiin shagnalaar shagnaad baisan erunhiilugch, naad hediig chini yahiig harhaas

1  |  0
Top