НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги “105”-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг нийлэлийн Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл Туул гол дагуу зохион байгуулж байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 10-наас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт насанд хүрсэн зургаан хүн, гурван хүүхдийн амь насыг аварч, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. Онцгой байдлын байгууллагаас “Завьт эргүүл” арга хэмжээг 2010 оноос хойш Туул голд зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэн, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )