Орхон аймаг 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууцны байруудын 14 блок, нэг сургууль, нэг цэцэрлэгийн дээврийг засварлаж байна. Уг ажилд 550 орчим сая төгрөг зарцуулж байгаа юм. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 хувьтай яваа ажээ.Орон сууцнуудын дээврийн хуучин хар цаасыг хуулж, шинээр цементэн тэгшилгээ хийж, хөрсжүүлэгч түрхэж, нэг, хоёрдугаар үеийн хар цаас наах технологиор хийж байгааг юм. Эрдэнэт хотын нэгдүгээр хорооллын 6, 12, хоёрдугаар хорооллын 1а, 5, гуравдугаар хорооллын 12, 13, дөрөвдүгээр хорооллын 5, 6, 18, зургадугаар хорооллын 15, 16, Дэнж багийн 1-ийн гуравдугаар байр тус бүрт 1-2 блок дээвэр засварын ажил хийгдэж байна. Мөн 13 сургууль болон 17дугаар цэцэрлэгийн дээврийг засварласан байна. Мөн улсын төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүрэнбүст багийн орон сууцны бүх байруудын дээвэр засварын ажил эхэлжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )