Дэлхий дээрх зургаан хүн тутмын нэг нь тамхичин

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох улсуудын тоо нэмэгдэж байгаа. Ингэснээр тамхидалтыг бууруулна хэмээн тооцож байсан ч харин ч эсрэгээрээ нэмэгдсээр байгааг судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд харуулснаар 1980 онд дэлхий дээр 721 сая хүн тамхи татдаг байсан бол 2015 онд 967 сая болон нэмэгдсэн бол өнгөрсөн онд нэг тэрбум гаруй хүн тамхи татдаг болсон байна. Хагас зуун жилийн тодор тамхи татах хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Хамгийн их хүн тамхи татдаг орнуудад Бангладеш, Хятад, Орос зэрэг улсууд бичигдэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тамхидалт нэмэгдэж байгаа орнууд нь хөгжиж буй улсууд болж байгаа ажээ. Дулаан уур амьсгалтай, хөгжил нь тогтворжсон улсуудын хувьд тамхидалт харьцангуй бага үзүүлэлттэй байгаа нь судалгаагаар харагджээ.

 

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top