Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз, Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хур хогны цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3-ын ажилчид болон хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд оролцож Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(139.5.218.227) 2025 оны 03 сарын 13

Айл өрхийнхөө хогийг цагт нь ачиж чадахгүй байж битгий худлаа рекламд. Сард ганц л ачих гэж бөөн хэл ам болох юм.

1  |  0
Top