Алба хаагчид цалин нэмэх эсэх тал дээр маргаан дэгдээж байгаад наадмын өдрүүдээр ор тас мартагнан зуны цэнгэлдээ яарав бололтой чимээ намдаав. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг харж байж цалин нэмэх эсэхийг шийдвэрлэнэ гэдгээ эрт мэдэгдсэн. Тэр тусмаа үүнд нүүрсний үнэ нэмэгдэх, буурах нь бидний цалин нэмэх эсэхэд ихээхэн хамаатайг албаны хүмүүс анхааруулж байсан билээ.
Манай эдийн засгийн өсөлтөд шууд утгаараа нөлөөлдөг зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ. Тэгвэл манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, алт, зэсний үнэ дэлхийн зах зээл дээр чамгүй өсөлттэй байгааг тоон үзүүлэлтээс харж болно. Тэр тусмаа бидний олон сая тонноор экспортолдог нүүрсний үнэ чамгүй өсөлттэй байгаа аж. Тухайлбал, нүүрсний экспорт оны эхний зургаан сарын байдлаар 14.3 сая тоннд хүрсэн бөгөөд орлогын дүнгээр нэг тэрбум 110 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 5.1 хувиар буурсан ч орлогын дүн 9.8 хувиар өсчээ. Харин саяхны авсан мэдээллээс харахад орлогын дүн 10 хувийг давж, олон ам.доллараар биш юм гэхэд центээр байнга дээшилж байгааг хэллээ.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )