Орон сууцны подвальд нохой бөөс үржжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

Орхон аймгийн бичил хорооллуудын зарим байрны подвальд нохой бөөс үржсэн бөгөөд устгал хийх ажлыг эхлүүлэхээр болсон тухай аймгийн  Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр ярьжээ. Мөн Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 59 нэр төрлийн ажил төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 62 орчим хувийн явцтай байгаа аж. Баян-Өндөр сумын зүгээс хотын төвд орж ирсэн малыг хотоос тууж гаргахад мотоцикльтой хүн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт  Эрдэнэт хотын төвд орж ирсэн 460 гаруй малыг гаргажээ. Зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагууд хөрөнгө оруулалт, их засварын ажлуудыг яаралтай дуусгах, 2019 оны төсөв, 2020-2021 оны төсвийн төсөөллийг Сангийн яаманд хянуулж батлуулах.  2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хуваарийг гаргах, сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлыг дуусгах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, агентлагийн удирдлагуудад өгсөн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top