Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн 3 чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс "Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. Баярын өдөрлөг Гандантэгчлэн хийдийн Жанрайсэгийн талбайд 16:00 цагт эхэлнэ.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголчууд гэгээрэл, бясалгал, нигүүсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top