”Херо” Б.Баатар Ж.Ариунжаргалын шинэ уран бүтээлд клип хийж өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

Монголын дуу хоолойг дэлхийд гаргах зорилготой “The Voice of Mongolia” шоу өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Хагас шигшээгээс ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Шүүгч Д.Отгонбаярын багаас  А.Болормаа, С.Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал, дуучин Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм. Ингээд шоуны ялагчаар шүүгч Укагийн оролцогч Ц.Энгүүн тодорсон. 

Харин шилдэг оролцогч Ж.Ариунжаргалд үзэгчид ихээхэн итгэл хүлээлгэж байсан боловч харамсалтай нь шилдэг хоёрт багтаж шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах боломжгүй болсон билээ. Энэ талаар Ж.Ариунжаргал өөрийн цахим хуудаснаа “Намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тайзан дээр эмоциосоо болоод ерөөсөө үг хэлж чадсангүй. Дуулсныхаа дараа фэйсбүүк, инстаграм хуудсаа шалгасан, олон хүмүүс намайг магтаж амжилт хүссэн байна. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр  сүүлийн шатанд  сонгогдсон хоёр оролцогч шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй  байсан. Миний  дуулах байсан дуу Д.Болд ахын зохиож өгсөн үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна” хэмээн бичжээ. 

Тэрбээр тун удахгүй шинэхэн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэнэ. Харин шинэ уран бүтээлийг нь “Hero” студийн захирал Б.Баатар "гоё" клипп хийж өгөхөө амлалаа. Тэрээр ийм нэгэн пост оруулжээ.  "Энэ охинд урлагийн хүнд байх нэг тийм сүнслэг мэдрэмж байна! шинэ дуунд нь гоё клип хийж өгнө !! Неro entertainment. Авьяасыг уралдуулдаггүй юм" гэжээ

А.Түвшин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(66.181.161.73) 2018 оны 05 сарын 29

ter xvvg yagad orxiod bgan be olni tanin xvvxed yagad gants urtux gj

0  |  0
Baatar(66.181.161.77) 2018 оны 05 сарын 28

Nohoin zamaar l orno shuu.

0  |  0
Зочин(64.119.21.208) 2018 оны 05 сарын 28

Баатарын гараар орвол үлдэх юм байхгүй дээ. Нэг клип нэг хүүхэд бөөн хэрүүлтэй хоцрох биз

0  |  0
zulaa(103.10.23.180) 2018 оны 05 сарын 28

huurhun. ohind amjilt hvsie. mundag baisan shvv

0  |  0
zochin(103.10.23.213) 2018 оны 05 сарын 28

ariujargal bol mongoliin nuur tsarai boloh chansaatai duucih bolj chadsan. bayr hurgie.

0  |  0
баатарт(150.129.141.231) 2018 оны 05 сарын 28

Баатар буруу жиргэжээ дэмжиж болноо гэхдээ энэ чинь олон улсын стандарттай шоу дүрмээ л барина

0  |  0
зочин(202.179.31.242) 2018 оны 05 сарын 28

За ингээд Херо Баатарын гараар оржээ, энэ хүүхэд гэж. ккк

0  |  0
Top