Шүлэг: Дэлхийн найрагчдад /яруу найрагч Г.Бадамсамбуу/

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Дэлхийн найрагчдад

Тоост аглагт бөртийн

Дарс хүртэж

Торгон цэнхэр шүлгээ бичиж

Монгол   найрагч  шинэ зовлон эдлэн

Монос шиг дэлхийд гэрэлтэж явна

Эвий Ли Байгаас ирээдүйн найрагчид

Эртний Хомер, түүхийн шүлэгчид

Хөөрхий бүгдээр адилхан

Хөдөх миний андууд

Сарны дор нэг чинь

Сац, бас бороонд,

Дээдсийн цэнгээнд, янаг бүсгүйд

Дэрсэн оромж, дэнгийн гэрэлд

Дэлхийн найрагчид та нар минь                       

Халамцаж,  уйлж   явна

Хамтдаа би ганхаж  явна

Тансаг найрагт илүү юм алга

Та нарт надаас дутуу юм алга

Сэрэхүйн эс бүхнээс дүүгэх                                     

Шидэт шүлгүүдээр адил байна

Нэг чинь чихэнд шүлгээ дуудаж,

Нисэх мэт зөн билгээ олзолж

Далан дээр  халуун алгаа тавьж,

Дэргэд  бийрийн үс хөдөлж

Сарнаас нулимс унасныг                                               

Салхи уйдсан  тухай  шинэ бүрхний гоёыг

Үдэш бүр сайхан шад үүсэж

Үүрийн шүүдэр мэт тунгалаг байна    

Ертөнцийн найрагчид бүгд андууд

Ер цаг цагт  хамт  дүрэлзэнэ

Дарсны дэргэд  зэрэгцэн  сууж

Дарагдаж их гашуудан

Даанч адилхан харцаар

Зовлон зовлон сэрнэ

Түмэн өвөрмөц амьдралаар л

Тэд надаас ялгарна

Тэнгэрийн Монгол угсаа минь  

Тэднээс харин давна

Тоост аглагт бөртийн

Дарс хүртэж

Торгон цэнхэр шүлгээ бичиж

Монгол найрагч шинэ зовлон эдлэн

Монос шиг дэлхийд гэрэлтэж явна

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top