Шидэт тамхи

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Америкийн "Вlu" компани тамхинаас гаргах "ид шид"-тэй тамхи үйлдвэрлэжээ. Шидэт тамхи архаг тамхичдыг  ч хорт зуршлаас нь ангижруулж чадна. Тэд архаг болон анхлан татагчдыг судалгаандаа хамруулан хэд хоног тамхигүй байлгасан байна. Тэгэхэд тамхичид үзэг балаас эхлээд саваа шиг нарийхан зүйл амандаа зууж байв. Энэ нь байсхийгээд амандаа тамхиа зуух гээд байдаг болзолт рефлекс аж.  "Вlu" компанийн зохион бүтээгчид үүнд үндэслэн яг л тамхи татаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг электрон тамхи бүтээжээ. Энэ тамхийг цэнэглээд олон дахин хэрэглэх боломжтой. Тамхийг сороход үзүүр дэх цэнхэр гэрэл нь тодорч, бүр утаа гаргадаг байна. Тамхин доторх бичил халаагуур ус ууршуулдаг бөгөөд тамхичид усны уур сорох аж.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top