Ерөнхий сайд У.Хүрэлсүх 120 гаруй төлөөллийн хамт БНСУ-ыг зорилоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар энэ сарын сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорилоо. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байгаа юм. 

Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, бизнесийн төлөөлөл зэрэг нийт  120 гаруй төлөөлөл багтсан байна.

 Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах аж. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.18.89) 2025 оны 03 сарын 13

Tatbar tulugchidiin munguur heschih yumaa......

1  |  0
SKYLITE(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

1  |  0
Томоо том(202.72.245.209) 2025 оны 03 сарын 13

ТОМХОН ОНГОЦТОЙСОН БОЛ 500 ДАГУУЛТАЙ ЯВАХ БАЙЛАА СОЛОНГОСЫН КАЗИНОНУУД ЯАНУУД ОВОО ОРЛОГО ОЛЖЭЭ

1  |  0
Zochin(108.92.148.34) 2025 оны 03 сарын 13

Kimchinuud ih huuramch, haya muutai ulsdaa.Deer n mongolchuud solongost hulgai, huchin, deerem tonuul hiiseer baigaad nohoinoos dord uzegdeh bolson.Ene tsag ued Hurelsuh guilga guigaad ch yaltai bilee.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Pee burhan mini yu geech bolj bainaa hogjson uls bishdee ingej shivshig tarihaa bolimoor umaa, zamiin zarlaga ni arai ter chigeeree ni tor gargaagui bizdee ???

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Pee burhan mini yu geech bolj bainaa hogjson uls bishdee ingej shivshig tarihaa bolimoor umaa, zamiin zarlaga ni arai ter chigeeree ni tor gargaagui bizdee ???

1  |  0
Зочин(46.101.93.33) 2025 оны 03 сарын 13

Дотоод бодлогын үргэлжлэл гадаад бодлого байдаг. Улс орон асуудалтай байна гээд гадаад бодлогоо хаяж болохгүй. Ингэж яваа нь харин ч сайн хэрэг. Айлчлалаа үр дүнтэй дуусгаж, 2 талын харилцаагаа улам бататгаад ирээрэй.

1  |  0
төрөө(65.19.167.131) 2025 оны 03 сарын 13

олуулаа явсан олон олон ажил төвлөсөн байхаа гэж найдаж байна

1  |  0
Зочин*(85.203.9.35) 2025 оны 03 сарын 13

Энэ их 2 гүрний дунд оршин буй манай улс 3дагч хөршийг хэзээ ч мартаж болохгүй. Бид дотооддоо асуудалтай байгаа ч гадаад бодлогыг үл ойшоож болохгүй ээ. Тэнд 40000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэдэнд чиглэсэн бодлого, визний асуудлыг мөн ярилцаж, зөөллөх талаар зөвшилцөх хэрэгтэй.

1  |  0
Zochin(175.211.79.96) 2025 оны 03 сарын 13

Ihenh n dagaldan bayasagchid,nudend n ortjil bval boloo gesen baagiinuud yavj haragdanlee

1  |  0
ЗОЧИН(202.131.233.190) 2025 оны 03 сарын 13

УЛС ОРОН ЧИНЬ ДАМПУУРААД БАЙХАД ЮУН ГАДАГШАА ЯВАХ ВЭ?? ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЛ ДЭЭ ХҮРЭЛСҮХ ЭЭ?

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

У.Хүрэлсүх сайддаа амжилт хүсье, 60 тэрбумын хотын мафигаас салгаж, АН-ын эдийн засгийн алуурчдаас төрийг хол байлгаж ард түмний амьдралыг өөд нь татах хүн гэж ард иргэд бид хүлээж байгаа шүү

1  |  0
Zochin(73.12.173.237) 2025 оны 03 сарын 13

120 Hoolnii savaar yu hiinee Hairan mungunii garz

1  |  0
Bayraa(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Wizni asuydalig hunguwchluh wizgui bolgoh ulmaar urilgatai irgedig 5say bairshyylhguigeer ywah talaar

1  |  0
Zochin(223.39.188.47) 2025 оны 03 сарын 13

Tegeed ailchlalaa ur duntei hiigeerei dee huuchnii sharhaa sedreegeed kazino toglood unavaa hurelsuhee

1  |  0
S(202.9.43.223) 2025 оны 03 сарын 13

Бисдаа юун 120 хун бэ хичнээн их валют гадагш гь очиж урж байнаа

1  |  0
Зочин(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

nerteigeer ni bugdeeree tiishee nuuchih gui dee

1  |  0
Зочин(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

OILGOSONGUI!

1  |  0
Top