Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсад 2017 оны 12 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд ажлын айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхий прокурорыг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч İsmail Rüştü CİRİT, Хууль зүйн сайд Абдулахмит Гул болон Хууль зүйн академийн Ерөнхийлөгч Илмаз Акчил нар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Айлчлалын үеэр хоёр улсын прокурорын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын прокурорын байгууллагын боловсон хүчнийг сургах, харилцан туршлага солилцох, хамтран сургалт явуулах асуудлаар ярилцан тохиролцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цэцэгмаа нар багтсан байна.
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын үндэслэгч Мустафа Кемаль Ататюркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.




Сэтгэгдэл ( 0 )