Засгийн газар шатахууны үнийг гурван сар барьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

Бензин шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тухай хэвлэлээр  ярьж,  бичицгээж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн, экспортлогч орнууд хилийн үнээ нэмж байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн гэх. Сүүлийн зургаан сарын байдлаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 27-30 хувь нэмэгдсэн байна. Тэгвэл дотоодын шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал бүр аль эрт үүсээд байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж байх үед нефть импортлогчид шатахууны үнийг нэмэх саналаа засагт тавьж байжээ.

  Харин шинэ Засгийн газар энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байсан байна. Эсрэг байр суурь баримтлах ч үндэслэлтэй байжээ. Учир нь дотоодын нефть импортлогчид дэлхийн зах зээл дээр үнэ хямдхан байх үед үнээ буулгаагүй юм.  Гэтэл одоо дэлхийн зах дээр үнэ нэмэгдсэн гэсэн тайлбартайгаар үнээ өсгөх гээд байгаа нь шударга зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Тухайн үед хэвлэлийнхэн ч энэ асуудлыг хөндөж бензин хямдрах боломж байна харин нефть импортлогчид хүсэхгүй байна гэж бичицгээж байлаа.  Харин хэвлэлийнхэнд хариу тайлбарлахдаа үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас үнэ буулгах боломжгүй гэж байв. Тухайн үед  дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байхад дагаад хямдардаггүй, үнэтэй байхад өсдөггүй болгож үнийг нам тогтворжуулжээ ч гэж ярьцгааж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр бид ашиггүй ажиллаж байна, үнээ нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа нь шударга зүйл мөн үү. Зах зээлийн хуулийн дагуу үнэ нэмнэ гэх мөртлөө үнэ буурч байх үед дагаад буулгадаггүй нь зах зээл биш л дээ.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKAY(43.242.243.144) 2025 оны 03 сарын 13

SEXSEER80955877

1  |  0
иргэн(202.179.27.17) 2025 оны 03 сарын 13

Өнгөрсөн 3 жилд нефтийн үнэ маш хямд байхад шатахууны үнийг буулгаагүй. Учир нь наадуул чинь бид нефтийн үнэ их байсан ч бага байсан ч нэг түвшинд баринаа гэж шааж байсан. Тэгвэл одоо хэлсэндээ хүрч нэг түвшинд барих хэрэгтэй Чадахгүй бол огцрох хэрэгтэй

1  |  0
b(27.123.212.138) 2025 оны 03 сарын 13

shatahuunii uniig tor baridagaa boliod choloolchihmoor bna. tegvel alivaa business gorimondoo ormoor bhiin.

1  |  0
OUYNAA(103.26.193.218) 2025 оны 03 сарын 13

9994-3209 ZALGAARAI ZALUUCHUUDAA SANHUUGIIN TUSLALTSAA AVNA HOGJILTEI ZALUUCHUUDTAI TANILTSMAAR BN OYUNAA

1  |  0
OYUNAA(103.26.193.218) 2025 оны 03 сарын 13

9994-3209 ZALGAARAI ZALUUCHUUDAA SANHUUGIIN TUSLALTSAA AVNA HOGJILTEI ZALUUCHUUDTAI TANILTSMAAR BN OYUNAA

1  |  0
Top