МАХН-ын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүү гишүүнийг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохионо, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн аж. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал явуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байжээ.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгаас тодрууллаа.
-О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөх үү? Албан ёсны шийдвэр гарсан уу?
-О.Баасанхүү гэдэг хүн бол манай намын гишүүн биш. Бид ийм хүнийг нэр дэвшүүлсэндээ ичиж байна. Уучлаарай ард түмээн, харамсалтай байна. Ямар зорилготой яах гээд ингээд яваад байгааг нь мэдэхгүй. Төсөөлөөд, монгол киногоор ярьвал “Тунгалаг тамир” киноны Түгжил гэж байдаг. Шилийн сайн эрийн адууг нь хулгайлаад хутгалчдаг шдээ. Дараа нь төрийн тахар хийгээд явж байдаг байх аа. Яг тэрэнтэй адилхан байна. Орчин цагийн Түгжлийг таниагүй, хутгалуулна гэж мэдээгүй явжээ. Тэр байтугай УИХ-ын гишүүнээр ажиллах эрхгүй хүн гэж бодож байна.
Албан ёсны шийдвэрийг гаргачихсан. Яагаад гэвэл бид намын бага чуулганаар намынхаа дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр одоо намынхаа эсрэг ажиллаж байгаа, өөр намд үйлчилдэг, намын бодлогын эсрэг байдаг тйим хүмүүсийг намаасаа хөөе гэж өөрчлөлт оруулсан байгаа. Энэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэхдээ манай намын хувьд хүчин төгөлдөр хэвээр байна. яагаад гэвэл дээд шүүхийн бүртгэх хугацаа нэг сараар хойшилсон байгаа.
-МАХН парламентад суудалгүй болж байна гэсэн үг үү?
-Харамсалтай нь бид парламентад суудалгүй нам боллоо. О.Баасанхүү гишүүн бүрэн эрхээсээ өөрөө татгалздаг юм уу, нам байгуулах уу гэдэг нь манай намд хамаагүй асуудал. Гэхдээ МАХН-ын нэрийг бариад, дураараа аашлах гэдэг гэмт хэрэг хийгээд, хуурамч бичиг баримт ашиглаад, хүмүүсийг гүтгээд явах юм бол бид О.Баасанхүү гишүүүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болоод яллагдах хүртэл нь явах болно. Үүнийг хатуу хэлчихье.
-Өнгөрсөн хурал болохоос өмнө О.Баасанхүү гишүүн албан ёсоор дарга болмоор байна гэж хэлж байсан уу?
-Хэтэрхий хов живийн асуудал болчих гээд байна л даа.Өмнөх парламентад ч тэр түүний байнга ярьдаг мөрөөдөл нь юм. Хадам аавынхаа зургийг зарчихдаг шиг МАХН-ыг гэрчилгээг зарах сонирхол байдаг юм байлгүй. Гэхдээ тийм бололцоог бид олгоно гэж байхгүй. О.Баасанхүүг гол дүр нь биш гэж бодож байна. Яагаад гэвэл ийм мөнгө, боломж байхгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн мэдэж байгаа байх. О.Баасанхүү гишүүнийг авилгалтай тэмцэх газар өгсөн байгаа. Хэнээс авсан талаар хөрөнгө мөнгөнийхөө эх сурвалжийг тодорхой болгож өг гэж хэлсэн. АН-ын гишүүн н.Улаан, н.Тэрбишдагва болон өөр намын дарга оролцож, манай намын даргыг солих гэж оролдсон байвал энэ намууд өөрсдөө татан буугдах үндэслэл болно.
-МАХН-ын их хурал хэзээ болох вэ?
-Хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Намынхаа дотоод асуудлыг их хурлаар ярьдаг жишгийн дагуу бид хурлаа явуулна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл ажиллагааны тайлан, дүгнэлт, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, намын дүрмийн өөрчлөлт гээд бүх зүйлийг ярина. Манай намын бүх төлөөлөл бүх гишүүд оролцсон хурал болно.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )
namiin asuudliig ih hurlaar shiideh baih gehdee Enhbayar dimii baih??????????
Baasanhuu bl ard tumnii songolt. tuuniig demjii
MAHN.g bosgoj avah hun Baasanhuuugees uur zorigt shinechlel hh hun alga. Ganbaaa erdenejamyan enhbayar nar hun yavuulj tanhai uildel gargahaasaa icheechee ene bl jinhene huuli bus gemt hereg shdee irgediin tarhiig ugaaha boli
Ganbaaa Erdenejamyan batsaan zuer l ich Baasanhuu huuliin daguu l ajlaa hdg hun. Alban tushaal erh medliin tuluu ene nuhduud yu ch hhes butsku bn
Baasanhuug l buruutgaad bhiin ene Erdenejayan Ganbaa metiin nuhduud uursdiiin buruug olj harchaad hun gutgeech Baasanhuugiin zov shu ard tumen teneg bish tarhiig ugaahaa bolitsgooo Baasanhuug demjii
Ойсонд хавчуулагдаж гарч ирчихээд одоо элбэгдорж хурц 2 ын хонины хонхорын хүүхэд болчихоод томроод байгаа лүдиййг хурдан зайлуулаач
Unen gej bdag bol Baasanhuugiin yariad baidag um jinhene unen, ter huniig buruutgahiin arga bhgui, uls turiin nam huviin kompani shig baij yavch bolohgui
Уйлаад яахав, уравгар минь. Баасанхуугийн тумэн зов.
баасанхүүгийн зөв. би жириин иргэн. баасанхүү гишүүн шударга ажиллаж үнэн үг хэлж байгааг нийгэм харж байна.ганчимэгт өгсөн ярилцлагадаа ч бүх үнэнийг ярьсан. тийм байхад энхбаяртангууд засрахгүй зөв зарчим баримталж сурахгүй бол ярьшиг л байна. ганбаатар бол бүр ярьшиг л байна. гадаадын этгээдээс сонгуулиар мөнгө авсаныхаа төлөө ял эдлэх ёстой.
Baasanhvvgin zuv enhbayrig dagasan heden hvmvvc gushvvdee toodoggvi Baasanhvvg demjiji bna evsel bvr MAXN-g anhnaasaa buruu bvrtgesen bvr utsga
ХАРАХААС СЭЖИГ ХҮРМЭЭР ЮМ АА
ХОХЬ ЧИНЬ. МАХН СӨНӨХ БОЛНО...