УИХ-ын гишүүн С.Жавхлан үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих уриалга гаргаж “Манай Монгол мандана” төсөл эхлүүлээд байгаа билээ. Тус төсөл өвлийн эхэн сарын шинийн нэгнээс хаврын эхэн сарын шинийн нэгэн хүртэл буюу 90 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн гар урлал, эсгий урлахыг хэлэхгүй. Монгол эх оронд хийгдэж, бүрэлдэж буй шинэ оюун санаа цаашлаад сая мэндэлсэн хүүхдүүдээс эхлүүлээд Монголын хөрс шороон дээр монгол хүний ур ухаанаар бүтээгдэж байгаа бүхий л зүйлсийг үндэсний үйлдвэрлэл гэж хэлж болно. Үүнийг өргөн далайцтай хөдөлгөж чадвал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг нийтийн хүчээр давах. Хатуу өвлийг эрсдэлгүй даван гарахад иргэддээ сэтгэлийн итгэл урам өгөх, үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын дундах хий зайг арилгаж дунд нь гүүр холбоос нь болох, зээлийн хүү, өр зээлийн дарамтыг нь судалж төрийн шат шатных нь байгууллагуудад хүргэх нь төслийн гол зорилго оршино. Монголчууд бид өнөөдөр хийж бүтээж чадвал маш том соёл ахуйтай бусдаас гуйж царайлах улс орон биш гэдгийг дээрх төслөөрөө батлан харуулах улмаар хүндрэлээс яаж улс нийтээрээ гарах, монгол төгрөгөө аварч эх орондоо зөв эргэлт бий болгох олон зорилгыг гаргаж тавьсан" гэсэн юм.
Тэгвэл мөн энэ сарын 11,12-нд "Улсын их хурал уу? Улсын их задрал уу?" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны "Чингис хаан" танхимд зохион байгуулахаар болжээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )
KHEDII ULAMJLAL ZANSHILCH GESEN 21 -R ZUUN GARCHIKHAAD BAYKHAD ZUNY KHAR KHALUUND CHAM SHIG YUDEN UMSCHIKHUUD KHULSUU GOOJUULAAD YAWBAL MONGOL BOLOKH UU?
Дээр үед нэг хоньчин баатар хүнийг ардын их хуралд авч ирж суулгаад амьдралаар нь тоглоод хаясан түүх бий.Дуучид нь дуугаа дуулаад бөхчүүд нь бөхөө барилдаад явж байвал ядаж амьдрах чадвартай үлдэх болов уу гэж бодох юм.
Ийм зүйл хийдэг их хурлын гишүүдийг эргүүлж татдаг болмоор юм.Эд нарын оронд жижигхэн хувийн хэвшилийн эзэд ариа илүү хүнд хүрсэн зүйл бүтээнэ.Нэг их том том зүйл ярисан хүмүүс юу ч хийхгүй байж.
Энэ чинь Хурцад төмсөгдүүлээд баларч, балайрч гүйцсэн дөрвөд шүү дээ.
demjij bno, tatvaraa nemj ard irgediinhee halaasiig temterch hulgai hiij, hudlaa yarij yavaa bish, undesnii uildverlelee sergeeye, chadah zuilee hiitsgeeye gej urialj bna. Ehner ni ih saihan tuv ajilluuldag yum bnale
galzuural. uuruu buumaar yum.
Deelee omsood morio unaad duugaa duulaad javdaa.......