Ерөнхийлөгч Х.Баттулга: 2018 онд их бүтээн байгуулалт өрнүүлэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай

2018 оны 01 сарын 01

 

Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.

Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр.  Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ.

Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж  өнгөрлөө.

Айсуй 2018 онд монголчууд та бид их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсэж байна.

Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна.

2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой.

Он солигдох энэ хоромд нийт ард түмэндээ, манай улсад суугаа Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын иргэд, зочдод шинэ оны баярын мэнд хүргэе.

Сайхан монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая.

Шинэ жилийн мэнд дэвшүүлье. 

Мэндчилгээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.14) 2025 оны 03 сарын 13

Манай ерөнхийлөгч мөрөөдөхөд. мөнгө төлөхгүй гарз гарахгүй гэсэн сэтгэлээр үг хэлжээ. Бусад орны төрийн тэргүүнүүдийн хэлсэн үг хийх бүтээхэд чиглэсэн байхад. манай ерөнхийлөгч ..болоосой...байгаасай..гээд өөр хэлэх үг алгаа. Энэ албанд дэндүү. багадаж боловсролын эн дутаж байна даа.

1  |  0
irgen(103.229.123.177) 2025 оны 03 сарын 13

erunhiilugch tatvariim huulind horig taviachee. tanii heleed huseed bga ter urhiin orlogo usuh bish buurah uil yavts bolj ehleed bna shudee

1  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

ЕРӨНХИЙЛӨГЧ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ САЙХАН ҮГ ХЭЛЛЭЭ. ТЭР ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ҮГЭН ДОТОР ҮГ БАЙДГИЙГ МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС БАЙНА.

1  |  0
j(59.153.84.194) 2025 оны 03 сарын 13

baigaasai, boloosoi geed baih yum bailgana bolgono gehgui yum bol ug heleed yadag yum.

1  |  0
Шоудах хэрэггүй(202.179.27.244) 2025 оны 03 сарын 13

Эрх нь хэнд байгаа билээ?

1  |  0
R(139.5.217.109) 2025 оны 03 сарын 13

Undesnii tv yaagaad mendchilgeeg hocroovoo. Ninjjamcad asuudal bnu ugui u

1  |  0
dnivra(202.55.180.2) 2025 оны 03 сарын 13

oilgomjgui umaa shine on garanguut benzinii une nemeh um bol yaj ard tumnii amidrall deeshleh um be ofshooruudaa ilchilcen bol yaraltai arga hemjee abahgui baij ard tumnee amidarliig ni hundruuleh um

1  |  0
Top