Шинэ тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд томилогдов

2017 оны 12 сарын 27

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов.

Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд  хариуцах юм. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг  Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд  уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын /OECD/ Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн) суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээрТусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд   ажиллах юм.

Б.Мандахбилэг нь төрийн албанд 26 жил, дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай төрийн албан хаагч юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top