Элчин сайд Г.Баттунгалаг Хорват улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

2017 оны 12 сарын 22

 

Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Хорватын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Г.Баттунгалаг Хорватын нийслэл Загреб хотод ажиллах үеэрээ тус улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Соёлын сайд, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M.ts......m(27.123.214.105) 2025 оны 03 сарын 13

Mongol deel IH daalagdla

1  |  0
Top