УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгах хуульзүйн нөхцөл бүрдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

"УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй" гэсэн хуулийн заалтыг өнөөдөр  Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар  хэлэлцэж шийдвэрээ танилцууллаа.

Цэц Үндсэн хуулийн 6.9.1-т заасан “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө хаацайлсан хуулийн заалт хүчингүй болж, УИХ-ын гишүүдийг энгийн иргэдтэй адил шалгаж болох эрхзүйн орчин бүрдлээ.

 Дээрх  тогтоол хэрэгжснээр  хүчингийн хэрэгт холбогдсон гэх  УИХ-ын   гишүүн Д.Гантулгыг шалгах цаашлаад  эргүүлэн татах асуудал хөндөгдөхөөр болж байгаа юм.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.43) 2025 оны 03 сарын 13

Ард түмний өмч,татварын мөнгийг өчнөөн тэр бум саяар нь хулгайлсан Их хурлын эрхэм луйварчид одоо нэг идэж уухаа зогсоож магадгүй дээ

1  |  0
иргэн(103.229.122.28) 2025 оны 03 сарын 13

ха ха ха наад нөхөр чинь фэйсээр оны шилдэг улс төрч болсон байнлээ шдээ

1  |  0
Зочин(150.129.141.61) 2025 оны 03 сарын 13

Шууд 461-руу

1  |  0
gisguun(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

UIX-n gishuuniig songuuliin xandiv ix emjeegeer avsan ni notlox barimt baival ene zaaltaar yaj zoxitsuulagdax ve?

1  |  0
Зочин(150.129.140.58) 2025 оны 03 сарын 13

Эхний алхам амжилттай дараагийн алхам хууль хяналт дээр анхааралаа сайн хандуулаарай

1  |  0
Top