Улс төрийн гуравдагч хүчин болох УИХ-д ганц суудалтай МАХН-ын талцал бутрал сүүлийн үед ил, цагаандаа гарч хоёр талд хуваагдан хурал зөвлөгөөн зарлах боллоо. Эрх мэдэл ч үгүй, хуваах бялуу ч үгүй нам ийн юуны төлөө хагаралдаж буй гэдэг нь хэн бүхэнд сонин.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй намын гишүүд нь намынхаа өнгөрсөн алдаа, оноогоо дэнсэлж, өөрчлөлт шинэчлэлийн салхи оруулахаар намын Их хурлаа маргааш буюу 9, 10-нд Төрийн ордонд зохион байгуулахаа албан ёсоор зарлаад байгаа юм.
Тэгвэл нөгөө талд Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд албан тушаал, ялагдал, ялзралтайгаа зууралдахыг хүсэж Их хурлаа хуралдуулах сонирхолгүй байгаа нь нэгэнт ил болж буй.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нь намын дүрмээ зөрчиж Бага хурлын гишүүдээ сольж улмаар өөрийнхөө шүтэн бишрэгчдээр Удирдах зөвлөлийн гишүүдээ томилсон болохыг ойрын эх сурвалж өгүүлж байгаа юм. Тодруулбал, намын дарга Н.Энхбаяр сарын өмнө Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга болжээ. Мөн дэд дарга Ц.Оюунбаатар Хан-Уул дүүргийн намын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Орхон аймгийн намын хорооны дарга, МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга Баянгол дүүргийн намын хорооны даргаар томилогдсон байна.
Энэхүү томилгооноос харахад, МАХН гишүүнгүй болсон уу эсвэл Н.Энхбаяр дарга нь гишүүддээ итгэхээ больсон уу гэдэг эргэлзээг төрүүлж буй. Эсвэл МАХН эцэс сүүлдээ компанийн засаглалтай болсны илрэл үү...
Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 11 )
uulaasaa awilgaliin yu bileedee tegeed nam nertei mafia baiguulsan tod jishee baina . uuniig shinchleh gej zutgej baigaa Baasanhuu gishuund amjilt husie
Ерөөсөө монголчууд маань ямарч юманд эв түнжингүй,бие бие ээ үзэн ядсан,нэг нь жаахан зөв явахад нь атаархаж бусад нь идэвхтэйгээр татан унагадаг ийм хүмүүс.Ямар чөтгөр нь хүүрлэхээрээ ийм болчихдог бна.Ер нь эвтэй байвал хүчтэй гэж үнэн үг.Монголчууд маань эх орондоо 3 хан сая байж шуудайд хийсэн эвэр шиг байх аваас Могол улс мандан бадарна гэж санахын ч хэрэггүй биз ээ
Жинхэнэ ард тумний талд байгаа , олигарх хулгайчаар биш монголын ганц лидерээр толгойлуулсан нам енеедер жинхэнэ хавчигдаж устгуулах оролдлогонд ертеж байна л гэж харагдаж байна. Хэвлэл мэдээлэл манангийн хармаанд орчихсон юм чинь хэдэн сэтгуулчид нь манангийхны нудээр харах нь ойлгомжтой. Монголын заяа мэдэж дээ
enhbayr ,ganbatar 2 gj odoo bur nohoi ch toohoo bolison humuus shd, hun bol mongoldo gai bolohgui bgaach ta nar
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com
УГААСАА Н.ЭНХБАЯР ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ БАЙНГА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙСЭЭР ДУУССАН.ЭНЭ ЯАМАА МАНАЙД ӨГ МИНИЙ ХҮҮГ МОНГОЛ БАНКНИЙ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГО ГЭЭД Л ҮНЭХЭЭР ЗАСРАХГҮЙ ДУУСАХГҮЙ ШУНАЛ.
Enkhbayar tetgevertee garval taarnaa
Ганбаатар очиод бүр түргэнд нь лруулав болтой . Дараа нь Ганбаатар ямар намд орлх вэ?
Өөрийгөө 3 дахь өрөнхийлөгч гэж зарлах маш их дуртай энэ хүн ингээд өөрийнхөө төгсгөлийг өөрөө хийжээ ум мааний бад ми хум